ҮГНИЙ ЦААДАХ ҮГ

Н.Багабанди: ШУДАРГА ИРГЭНИЙГ СОНГОЖ БАЙЖ ШУДАРГА ЁС ТОГТОНО

…Улс орон өөдлөх үү уруудах уу, та бидний амьдрал дээрдэх үү, дордох уу, шударга ёс дэгжих үү, шударга бус даврах уу гэдгийг үндсэнд нь шийдэх бодлого тодорхойлогч эрхмүүдийг сонгох дээд зэргийн хариуцлагатай ажлыг золгож буй онд хийцгээнэ….Өөрсдийн чинь, үр хүүхэд, ач зээ нарын чинь ирээдүй гэрэл гэгээтэй байх уу, бүүдгэр бүрсгэр байх уу гэдгээ ухамсартайгаар сонгох шинэ оноо угтаж байгаагаа хүн бүр дээд зэргээр ухааръя…”

* * *

“…Шударга иргэнийг сонгож байж шударга ёс тогтоно гэдэг нийтлэг нэгэн үнэлэмж нийгэмд бүрэлдэх нь онцгой чухал…”

* * *

“…Шударга бус явдлыг нэгэн хүн хийж байна уу, нийтээрээ үйлдэж байна уу ялгаагүй булай хэрэг…”

* * *

“…Шударга хүн гэдэг нь шударга ярьдаг хүн биш, шударга үйлддэг, шударга байхыг шаардаж чаддаг иргэн билээ. Шударга бус явдал үйлддэггүй хүнийг л ганцхан шударга гэдэг юм биш. Харин шударга бус зүйл хийгээд ашиг завшаан олчих боломж байсаар байхад түүнийг тойрч чаддаг хүмүүнийг л шударга гэнэ…”

/Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч  Нацагийн Баганбандийн хэлсэн үгээс  “Өдрийн сонин” 2007.12.29 ¹ 312 /2764/  /

Авлигатай тэмцэж байна гэдэг нөмрөг зүүгээд цаагуураа хүн шантаажилдаг аймшигтай юм болж хувирна шүү!!!

“…АТГ өөрийгөө сурталчилдаг байгууллага болсон. Рекламанд их утга учир байдаг. Тэр рекламаар авлигатай тэмцээд байна гээд байгаа юм уу, би авлига авах гээд байна, ирж уулз гээд байгаа юм уу. Шууд рекламаар дарамт үзүүлдэг болсон. УИХ энэ газарт маш их анхаарал тавьж байгаа…

/УИХ-ын гишүүн М.Сономпилийн байнгын хорооны хуралдаанд хэлсэн үгээс/

“…Нэргүй мэдээллээр хүн дарамталдаг ажилтан АТГ-т байна. Одхүү Бархас гэдэг хоёр байцаагч байгууллагуудаар явж, хүний өмнөөс дээлээ нөмрөв өө, энэ хэргийг манай дарга хийсэн гээд хүлээчих гээд явж байна гэсэн мэдээлэл байна…”

/УИХ-ын гишүүн Б.Батбаатарын байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгээс/

* * *

“…АТГ-ын боловсон хүчний дүр төрх, нөхцөл байдлыг судлаач ээ. Тэнд хэн хэн очив. Энэ байгууллагыг амьдралын туршлагатай, үнэлж дүгнэж чаддаг, тодорхой асуудлаар шийдвэр гаргаж чаддаг боловсон хүчнээр хангахгүй бол ажил явахгүй. Авлигатай тэмцэх биш авлигатай тэмцэж байна гэдэг нөмрөг зүүгээд хүн шантаажилж цаагуураа муу юм хийдэг аймшигтай юм болж хувирна шүү…

/УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн байнгын хорооны
хуралдаанд хэлсэн үгээс/

М.ЭНХСАЙХАН: АНУ гэхээр л төрийнхөө бодлогыг алдаж үгээ ч хэлж чадахгүй өмнө нь толгой гудайлгаж болохгүй

…Хэрвээ тусламж авч чадвал сайн л биз. Тэгэхдээ тусламжид хий хоосон итгэж байгаа нь улс орныхоо хөгжлийг өөрсдөө боосонтой адил…”

* * *

“…Үнэндээ бол Мянганы сорилтын сан бол АНУ-ын гадаад бодлогын чухал хэрэгсэл шүү дээ…”

* * *

“…АНУ дэлхийн хамгийн баян орон боловч бас хамгийн харамч нь. Үнэндээ дэлхийн буурай орнуудад том туслалцаа үзүүлнэ гэдэг ч цагаа тулахаар чаддаггүй. Үлгэрт итгэж хийх гэж байсан ажлаа хойш тавив…”

* * *
“…Аливаа юм өөрөө өөр дээрээ хөгждөг. АНУ гэхээр л төрийнхөө бодлогыг алдаж үгээ ч хэлж чадахгүй өмнө нь толгой гудайлгаж болохгүй биз дээ…”

* * *
“…Том гүрэн төгс боловсорсон бүтээгдэхүүнүүд буурай орнуудад нийлүүлээд түүхий эдийг нь хямд үнээр авах замаар 300 тэрбум ам.доллар цохино. Эргүүлээд тусламж болгож тэр оронд 60 тэрбум ам.доллар л өгдөг. 300 тэрбум ам.долларыг нь шулчихаад эргүүлээд 20 хувийг нь өгдөг асуудлыг тусламж гэж ойлгох уу гэдгийг ярьж болно…”

УИХ-ын гишүүн М.Энхсайхан “Өнөөдрийн Монгол” 2008.01.04 ¹002/675/

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг