“Rio Tinto” активаа 30 тэрбум доллараар худалдана
Уул уурхайн “Rio Tinto” компани 30 миллиард долларын активаа худалдаж, хөрөнгө оруулагчдынхаа 30 хувийн ноогдол ашгийг 2007 онд төлнө гэж амласан байна. Ингэснээрээ Английн энэ компани ирээдүйтэй гэдгээ баталж, өрсөлдөгч Австралийн “BHP Billiton” компанид “залгиулахгүй” гэдгээ харуулахыг хүссэн бололтой. Энэ тухай “Financial Times” сонин мэдээлсэн байна. “Rio Tinto” Канадын “Alcan” компанид тавьсан өрөө төлөхийн тулд активынхаа зарим хэсгийг зарах шаардлагатай болжээ. Энэ наймааны нийт өртөг нь 38,1 тэрбум доллар болжээ. “Rio Tinto” 2008-2009 онд 20 хувийн ноогдол ашиг төлөх юм байна. Дэлхийн уул уурхайн хамгийн том “BHP Billiton” компани “Rio Tinto” компанийг 133 тэрбум доллараар худалдан авах санал тавьж байсан билээ. Гэвч “Rio Tinto”-ийн захирлуудын зөвлөл хэтэрхий бага мөнгө амлаж байна гэж үзээд энэ саналыг хүлээн авахаас татгалзсан юм.
Эшлэсэн: - Rio Tinto to sell $30bn of assets - The Financial Times, 27.11.2007
Сайтууд: - BHP Billiton - Rio Tinto Alcan