Archive for the ‘Бүлэггүй’ Category

Монголын Засгийн газар дотоодын олигархиудаа хазаарлахын тулд оросуудын дэмжлэгийг авахаас өөр аргагүй болсон байна

Пүрэв, 2 сар 28th, 2008

 

Монгол Улсын Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү ОХУ-ын “НК Роснефть” компанитай нефт бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан нь олон нийтэд ил болж шуугиж байна. Улс төрийн талаас нь олон хэвлэл мэдээллийн байгууллага тайлбар хийж байгаа тул орхиод эдийн засгийн талаас нь харцгаая. (more…)

Хоёр өвгөний хөөрөлдөөн буюу тархи нь хөдөлсөн Цахиагийн Элбэгдорж

Пүрэв, 2 сар 21st, 2008

НЭГ. БУРИАД ӨВГӨНИЙ ҮГ
Ардчилсан Ховлооны Эвлэгдорж хүвүүн зүсээн хувиргаа. Ойрноос түүний ярьж байгаа хэлж байгаа нь ойлгогдохоо болив. Арван найман жилийн тэртээ уранхай гуталтай, “Улаан-Од” сонины сурвалжлагч байхаасаа эхлэн ярьж хэлж байснаасаа бүр өмнөө ярих болж. Сонгуулийн хувь тэнцүүлсэн хувилбарыг дэмждэг, түүний төлөө тэмцдэг, ардчиллын Алтан хараацай, анхны азарган тахиа, эрхийн чинээ биетэй ч эр хонгор дуутай, хүлгүүлж л яваа хүвүүн гэж хөхиүлэн ажиглаж суув би. Тэхнээ нь зөнөг миний ухаан муудаа юу, хүвүүний минь тархи эргээ юу, ярьж хэлж байгааг нь ухаарахаа болив. Долгион зөрөөд барьж авч чадахаа байв. Хувь тэнцүүлэн сонгуулахын огт эсрэг, харин ч хувьчлан аминчлан сонгуулах тал дээр түүний байр суурь хатуу байгаа ажээ. Хувь тэнцүүлэн сонгох нь ардчилал гээшимнэ амин сүнс нь бишүү. Хүвүүн минь лусын хорлол болоо. Ёстой хэрэггүй муу хүвүүн. Ардчиллаасаа ухраа, нүүрээн буруулаа.

(more…)

2008 оны сонгуулийн луйвар ингэж эхэллээ!

Пүрэв, 2 сар 21st, 2008

Сүүлийн хэдэн өдөр ТВ–9, Үндэсний Пи-Ар, Face PR зэрэг байгууллагууд “Next–76” улстөрчийг шалгаруулна гэж зарлах болов. Тэгээд “түмэн олны саналаар шигшигдэн сонгогдсон” улстөрчдөд “ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ” хийх юм гэнээ. Олон түмний сонголтод тус дөхөм болох ариун мэт харагдах энэ рекламын цаана ямар аймшгийн хорлогчинтой зүйл байдаг талаар өгүүлсү. (more…)

Хүй нэгдлээс дөнгөж салсан үндэстэн хүн төрөлхтнийг захирч чадна гэж үү?

Пүрэв, 2 сар 21st, 2008

Сар шинийн өмнөхөн “Чингис хааны менежментийн холбоо”-ноос Чингис хаан судлалын үндэсний анхдугаар симпозиумыг төрийн ордонд хийжээ. Энэ симпозиумд улс төр судлаач, профессор Д.Чулуунжавын тавьсан илтгэл олны анхаарлыг ихээхэн татсан юм. Орос-Зөвлөлтийн эрдэмтэд марксист онолд тулгуурлан Монголын түүхийг тайлбарлахыг оролдож байсан нь Монголын түүхийн шинжлэх ухаанд алдаатай, мухардмал гажуудлыг үүсгэжээ. Энэ алдаа нь Монголын үндэсний түүхч, эрдэмтдийг ч тойрч гараагүй юм. Тиймээс Монголын төрт ёсны уламжлалыг манай үндэсний эрдэмтэд их гүрний дээрэнгүй үзэл, формацийн онолоос ангид шинэ үзэл онолоор шинжлэн судлах цаг ирснийг энэ илтгэлийг уншаад та ойлгох болно.
/Чингис хаанаас өмнөх ба Чингисийн үеийн Монголын түүхийн холбоо, хамаарлын асуудалд/ (more…)

УТААГҮЙ ХОТ УУ? УУШИГГҮЙ ИРГЭН ҮҮ?

Пүрэв, 1 сар 31st, 2008

Нийслэлийн утааны асуудлыг өнөөдөр хотын удирдлага дангаараа шийдэж чадахаа нэгэнт больжээ. Үүнийг шийдэхэд Засгийн газрын хүчин чармайлт, дэмжлэг хэрэгтэй. Утааны асуудлыг шийдэхээр 2ОО7 оны санхүүгийн жилд 2 тэрбум төгрөг төсөвлөсөн авч байдал улам хүндэрсээр байна. Угаарын хий одоо нүүрс түлдэг гэр хорооллын гудамжинд бус төрийн ордонд, хотын орон сууцанд амьдардаг айлуудын гэрт үнэртдэг болжээ. Утааны асуудлыг шийдэх ганцхан гарц байгаа ч өнөөдөр ямар нэгэн төсөл хэрэгжүүлж мөнгө салгах гэсэн түшмэлүүд, мэргэжилтэн гэгчдийн хар гайгаар үргүй зарцуулжээ. Тэд асуудлыг шийдвэрлэх гарцыг албаар буруу тогтоож, утааны асуудлыг шийдвэрлэх боломжгүй тийм худал хуурмаг, шинэ чиглэлүүдийг нээж, багагүй хөрөнгө үрэн таран хийж амжлаа. (more…)

ҮГНИЙ ЦААДАХ ҮГ

Пүрэв, 1 сар 31st, 2008

Н.Багабанди: ШУДАРГА ИРГЭНИЙГ СОНГОЖ БАЙЖ ШУДАРГА ЁС ТОГТОНО

…Улс орон өөдлөх үү уруудах уу, та бидний амьдрал дээрдэх үү, дордох уу, шударга ёс дэгжих үү, шударга бус даврах уу гэдгийг үндсэнд нь шийдэх бодлого тодорхойлогч эрхмүүдийг сонгох дээд зэргийн хариуцлагатай ажлыг золгож буй онд хийцгээнэ…. (more…)