Улс Төрийн Сонин

С.БАЯРЫГ УНАГАХ ТӨЛӨВЛӨГӨӨ
ЭРХЗҮЙН ЧАДАМЖГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР

“С.Баярын Засгийн газрыг унагах ямар ч шалтгаан байхгүй шүү дээ” гэвэл “Бий, байхаар барах уу? Засгийн газар эрх зүйн чадамжгүй юм шүү дээ” гэх хариу сонсов. Ганцхан БНН-тай л эвсэж гэмээ нь Засгийн газар эрхзүйн чадамжтай байх учиртай. Гэтэл тэгээгүй…

Хэрэв С.Баярын Засгийн газар чадамжтай гэвэл Ц.Элбэгдоржийн Засгийн газар хоногоо гүйцээх байсан юм гэж байна. Сонгууль ойртож байгаа өнөө үед Засгийн газрыг унагах нь төдийлөн сайн бус, 2000 оны сонгуулийн өмнө Р.Амаржаргалын Засгийн газрыг унагах шалтгаан гарсан ч Л.Энэбиш гуай хорьж болиулсан гэдэггүйсэн бил үү гэвэл, “Хууль аль ч намд адил тэгш үйлчлэх учиртай, үүрэг гүйцэтгэгчээр ажиллах бололцоо бий” гэж байна.

С.Баяр яаж Ерөнхий сайд болсон яг тэрүүгээр нь унагана гэж занагсад МАХН-д олширчээ. Засгийн газрыг унагах хүсэл, шалтгаан нь төрд бус МАХН-д  байна. Үүнд нь мэдээж сөрөг хүчин идэвхийлэн тусална. Хямралтай байгаа улс орны Засгийн газрын тэргүүний завгүй байдал ба МАХН дахь сонгуулийн өмнөх хагарал нь хоорондоо нягт уялдаатай.

Нөгөө талаас С.Баярын намдаа хийх шинэчлэл нь хууччуулд огт таалагдахгүй байна. С.Баярын хамгийн сул тал нь тэр өнөөдрийг хүртэл ганцаардмал хэвээрээ байна. Засгийн газрыг унагахад гол үүрэг гүйцэтгэх парламент ба нам дахь хүчний харьцаа бүлэглэлийг тооцсоноор тайлбар өгүүллээ эхэлье.

МАХН-ЫН БҮЛГИЙНХНИЙ ЭРГЭЛЗЭЭ

Парламент дахь МАХН-ын бүлгээс одоохондоо С.Баярын эсрэг санал өгөхөд бэлэн гэдгээ илчилсэн ганцхан хүн байна. Тэр бол УИХ-ын гишүүн Ц.Батаа. Мань хүн дараагийн сонгуульд дэвшихгүй нь тодорхой “яасан ч яахав” гэж яваа хүн. Түүнд алдах улстөрийн  нэр хүнд байхгүйн дээр нэр хүндээ алдлаа ч өөр алдах юм байхгүй.

Ц.Батаагийн эсрэгцэл нь парламент дахь энэ хуйвалдаанд Ерөнхийлөгчийн урт гар оролцож буйг харуулна. Н.Энхбаяр дахиад л хутган үймүүлээд эхлэв. С.Баяр, Р.Раш хоёр ЗТАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг Шийлэгдамбын хатгаасаар унагасанд Батаагийн дургүй хүрч байгаа ба УИХ тарахаас өмнө хариугаа авч хэний хүү гэдгээ харуулах санаархал бий.

Өөрсдөөс нь хамаагүй илүү нэр хүндтэй, хатуу чанга даргынхаа эсрэг тэмцэхээс парламент дахь МАХН-ын бүлгийн гишүүд айж байна. Нөгөө талаас одоо Засгийн газраа огцруулбал намын нэр хүнд унаж, сонгуульд ялагдана гэж болгоомжилж байна. Гэхдээ тэд даргадаа үнэнч байгаа юм биш, нэг л зүйлийг хүлээж байгаа, тэр нь хэрэв өөрсдийг нь ахиж дэвшүүлэхгүй гэвэл тэд Засгийн газраа унагахад бэлэн байна. Дотоод тооцоо нь хэрэв С.Баяр тэднийг дэвшүүлэхгүй нь тодорхой болбол С.Баярыг огцруулаад улс төрийн байр сууриа хадгалж үлдэнэ гэж байна. Тэд бол бүхэл бүтэн үеийг төлөөлж байгаа одоохондоо хүчирхэг бүлэглэл гэдгээ, ганц цөөвөр арсланг дийлэхгүй ч бүгдээрээ бол айлгаж чаддаг гэдгээ мэднэ. Тиймээс МАХН-ын бүлгийн 38 гишүүн одоохондоо С.Баярын эсрэг хуйвалдаанд нэгдэнэ гэсэн ам өгөөгүй л байна. Тэдний эргэлзсэн байр суурь намрын чуулган завсарлатал Засгийн газрыг унагах тухай асуудлыг ил гаргасангүй. Харин бүлгийн гишүүд энэ сэдвээр  намынхаа даргад хов зөөн тал олж, тойрогтой болохын тулд нэгнээ матаж худалдаж байна. Гишүүн Ц.Шаравдорж энэ талаар дэлгэрэнгүй хов хүргээд хариуд нь намын даргаасаа Баянзүрхэд дэвшүүлж өгөхийг гуйжээ.

ХАВРЫН ЧУУЛГАНЫ НЭЭЛТ БА ХАРИУ АВАХ ХҮСЛЭН

Унагах хүсэлтэй эсрэг талд АН-ын зөвлөлийн 25, Эх орон намын 6, БНН-ын 1, АТН-ын 1, ҮШН-ын 4 гишүүн байна. ИЗН-ын 2 гишүүн одоохондоо Засгийн газраа дагаж байгаа авч сонгууль дөхөх тусам найдваргүй хамтрагчийн байр сууринаасаа татгалзахыг эрмэлзэж байгаа юм. АН-ын шахалт ч тэдэнд бий.

Одоогийн тооцоогоор Засгийн газрын асуудал босч ирэх үед МАХН-ын бүлгээс дөрвөн хүнийг томилолтоор явуулах юм бол санасандаа хүрнэ гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа гэсэн мэдээлэл тархаж байна. Гэхдээ маш найдвартай хийх ёстой. Хэрэв С.Баярын Засгийн газар тогтож үлдвэл энэ парламентыг тартал дархлаатай үлдэнэ. АН-ынхны тухайд С.Баярын Засгийн газрын мөнгөний зарцуулалтыг хянаж байх сонирхолтой байна. Хэрэв Засгийн газар үүрэг гүйцэтгэгчээр үлдвэл энэ хяналт боломжтой болно. Нөгөө талаас МАХН-аас нэр дэвшигчдийн намтарт сайд бус сайдын үүрэг гүйцэтгэгч гэж бичүүлэхийг хүсэлгүй яах вэ?

Хуйвалдагчид С.Баярын Засгийн газрыг унагахын тулд парламент дахь МАХН-ын бүлгийг задлах ёстой гэж тооцож байна. Парламент дахь МАХН-ын бүлэг дэх гол бүлэглэлийг Ч.Улаан, Ц.Нямдорж нар толгойлж байна. Үлдсэн нь Ерөнхийлөгчийн хяналтад байна. Тун цөөхөн хэсэг л завсрын байр сууринд үлдэж магадгүй ч тэд ялсан талд үйлчлэхэд хэзээд бэлэн гэдэгт л парламентын сул тал оршино.

Үүний тулд одоохондоо цорын ганц тулгуур болж байгаа Ч.Улааны зүг хар муур гүйлгэх ёстой. Ч.Улааны бүлэглэлд 6-8 хүн бий. Хар муур өнгөрсөн долоо хоногоос энд тэнд явж эхлэв. С.Баяр найз нөхдийнхөө мөнгөний тендерүүдийг шахаж эхлэсэнд Ч.Улаан “учир мэддэг” хашир хүний хувьд дүргүйцэн гөжөөд хаалт тавьж эхэлжээ. Үүнээс болоод С.Баяр, Ч.Улаан нарын харьцаа муудаж хөндийрсөн гэнэ… Бас Ерөнхийлөгч асан Н.Багабанди С.Баяр нарын хооронд яс хаях, ингэснээрээ намын дотоод дэмжлэгийг сарниулах цуурхалыг ч дэгдээж амжив. С.Баярыг унагаах ажлыг Н.Багабандийн талын хүмүүс зохион байгуулж байна гэсэн цуурхал ид яригдаж байна. Гэхдээ С.Баярыг унагах талаар ярьж яваа хүн нь аль өнгөрсөн сонгуулийн үед Н.Багабандитай ойр байсан бөгөөд одоо Н.Энхбаярын бууны нохой болчихоод байгааг олон хүн мэдээгүй байна.

Н.ЭНХБАЯР, С.БАЯР, Ц.НЯМДОРЖ ГУРАВ

С.Баяр бүлгийн 12 гишүүнийг хянаж байгаа Ц.Нямдоржтой бол эрт муудалцсан гэх бөгөөд ялангуяа Засгийн газартаа Увсын фракцаас нүүр буруулж Н.Энхбаярыг түшиж, Увсад тойрог булаацалдаж эхэлсэн Ч.Хүрэлбаатарыг оруулснаар харилцааны хүйтрэлийн оргил үе эхэлж, ГЕГ-ын дарга Д.Баттөмөрийг огцруулснаар харилцаа бүрмөсөн тасарчээ. С.Баярын Засгийн газар байгуулагдах ажиллагаа чухам Ч.Хүрэлбаатараас болж сунжирч байсан юм.

Н.Энхбаяр эртний өст Ц.Нямдоржийн хүч нөлөөг бууруулахын тулд Ч.Хүрэлбаатарыг Увс аймгийн дөрвөд сумдтай тойрогт түлхэж, Ч.Хүрэлбаатар ч идэвхитэй ажиллаж, дөрвөд есөн сумыг мөнгөний хүчээр өөртөө татаж байгаад баяд Ц.Нямдорж үнэхээр дургүй байна. Ц.Нямдорж Ч.Хүрэлбаатарын мөнгөний хүч чадлыг сааруулахын тулд ГЕГ-ыг ашиглах зорилготой байсан ч түүнийг нь С.Баяр тасалсанд бүр их бухимдаж байна. Байдал найдваргүй тийшээ эргэж байгааг мэдэрсэн Ц.Нямдорж хэвлэлийнхэнд тал засч эхлээд байна.

Ц.Нямдоржийг хөдөлгөхгүй барьж байхын тулд АН дахь Увсын фракцын гол тулгуур Д.Дорлигжавыг бас Н.Алтанхуягаар хязгаарлаж чадаж байгаа тул үнэндээ Н.Энхбаяр Увсынхныг задлахад тун ойртжээ. Д.Дорлигжав Увсад дэвших сонирхолтой, Увсынхан ч ардчилсан хувьсгалаар арчуулах дөхсөн өөрийн аймгийнхны төрийн өндөр албан дахь улбааг таслалгүй хадгалж үлдсэн Дорлигоогоо нэг гаргана гэж ярилцдаг гэх авч өнөөх нь нэг л итгэлгүй байгаа юм. 2004 онд илүү магадлалтай үед ийм үгэнд хууртаж Увсад дэвшээд хэн ч биш Ч.Авдайд ялагдсан. Ц.Нямдорж Увсад баттай ялдаг байлаа ч нөгөө хоёр тойргоос түүнд хамаарагддаггүй хүн дэвшвэл Ц.Нямдорж үндсэндээ нөлөөгүй сул гишүүн болж хувирна. Ингэхийн тулд Увсаас ядаж нэг суудал Д.Дорлигжавт өгөх ёстой. Үүнийг нь бас МАХН-ынхан мэдрээд байгаад асуудал бий. Ийм шалтгаанаар Ц.Нямдорж ацалсан байр суурьтай болоод байгаа ба энэ шалтгаанаар л одоохондоо МАХН-ын бүлэг цул нэгдмэл мэт харагдаж байна. Үнэндээ Ц.Нямдорж яг одоо Н.Энхбаярт туслахыг хүсэхгүй байгаад л асуудлын гол нь байна. Үүний зэрэгцээ Ч.Хүрэлбаатарыг дэвшүүлэхгүй байхын төлөө бүхнийг хийж байна.

НАМДАА ГАНЦААРДСАН С.БАЯР

Хямралтай улсын Засгийн газар маш их ажилтай байдаг учраас С.Баяр намдаа анхаарлаа хандуулж чадахгүй байна. Харин ар хударгаар нь Н.Энхбаярын урт гар орж амжжээ. Аппарат зохион байгуулах, хар ажлын арвин туршлагатай ч улс төрийн туршлага гэж авах юмгүй, гөжүүд Л.Амарсанаад найдаж байгаагийнхаа хэрээр С.Баяр нам дахь байр сууриа алдаж байна. Л.Амарсанаа иш мухаргүй зүтгэж байна, гэхдээ түүнийг дэргэдэх нарийн бичгийн дарга нар нь өөрийнхөөрөө залчихаж байна. МАХН-ын төв аппарат хэлдэг гурав хийдэг ганц болчихоод байдаг. Гэхдээ хэлдэг гурав нь хорон хийдэг ганц нь муйхар бол яах вэ?

Ерөнхийлөгчийн түлхээсээр хотын намын хороог унагасан хирнээ намын нарийн бичгийн дарга болон дэвшсэн Ё.Отгонбаяр хотын даргыг огцруулах үеэр завсрын тоглолт хийж С.Баяр, Л.Амарсанаа нарын төлөвлөгөөг баллаж хаясан билээ. Зальжин этгээд тул үүнийгээ санаатай үйлдэл бус дипломатчийн увайгүй, шийдэмгий бус зантай холбоотой гэж тайлбарлаж мултрахыг оролдож байна.

Ц.Батбаяр огцрох нь тодорхой болсон яг тэр үед Ё.Отгонбаяр С.Амарсанааг бус ЕТГ-ын дарга Билэгтийг хотын дарга болгох дундын хувилбар оруулж ирснээр хотыг эрхэндээ авах гэсэн С.Баярын бодлогыг сүйрүүлж чадсан билээ.

Гэвч асуудал үүгээр дууссангүй. Хотын дарга болж чадаагүйдээ хонзогнож байсан   Л.Амарсанааг У.Барсболд, Ё.Отгонбаяр нар хатгажээ. Л.Амарсанаагийн заргын бичгээр Ц.Батбаярыг өмөөрсөн НИТХ-ынхнаас 13-ыг нь сорчилж байгаад арга хэмжээ авах шийдвэрийг хяналтын хорооноос гаргуулж чаджээ. Ийнхүү МАХН-д хагарал бодтой нүүрлэв.

Сайн, муу нэртэй ч энэ 13 хүний олонх нь хэрэв 2008 онд дэвшсэн бол ядаж тал нь хэдэн суудал чирээд ирэх чадвартай хүмүүс байсан юм. Зальтай нь намын найдвартай гишүүдийн дунд Д.Загджав, Цогзолмаа гэх мэт Ерөнхийлөгчийн талын хүмүүсийг оруулж орхижээ. Ерөнхийлөгчийн хатгаас биш мэт харагдав. Үнэндээ Ерөнхийлөгч тэднийг ашиглаад дууссан тул одоо хүү болгон хаях ёстой гэж тооцжээ. Ингэхдээ М.Энхболдын найдвартай тулгуур болж байсан хотын фракцын гол хүмүүсийг тэднээр халхавчлан нядлах болжээ.

Нөгөө талаас хотын хуучин мэр Ц.Батбаяр ч шазуур зууж намаа шүүхэд өгсөн бөгөөд шүүхээс Ц.Батбаярын талд шийдвэр гарах болно.

Энд бас нэг заль харагдаад байдаг нь Ц.Батбаяр огцрох хүсэлтээ Ё.Отгонбаярын муухай явуулгын дараа гэнэтхэн уншсанд байгаа юм. Хэрэв тэр үед Ц.Батбаяр огцрох хүсэлтээ гаргаж, НИТХ-ынхан түүнийг нь хүлээж авалгүй үлдээсэн бол Ц.Батбаяр огцрохгүй  байлаа. Гэтэл тоглолт огт өөрөөр явчихсан билээ. Магадгүй Ц.Батбаяраар тоглочихсон байх. Харин дараа нь Ц.Батбаяр араасаа дэмжлэггүй бол намаа шүүхэд өгч зүрхлэх байсан уу? Тэр дэмжлэг нь М.Энхболд л лав биш, түүнээс хавьгүй хүчирхэг хүн байх ёстой. Ийнхүү МАХН-ын төв аппарат ба хотын МАХН-ын хорооны дунд том хагарал үүсчээ.

Мэдээж С.Баярт үүнд анхаарах боломж байгаагүй. Хатуу гартай С.Баяр л намаа сахилга жуулах арга хэмжээ авч гэж олон нийт ойлгож байна. Гэтэл үнэндээ хамаг будлианыг доодох гурав нь хутгаж байна. Гэхдээ нэгэнт шийдвэр гарсан бол С.Баяр түүнээсээ ухрахгүйд хэргийн учир бий. Дээгүүрээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр сайхан л сууж байгаа харагдаж байна, харин ширээн доогуураа нэг нь дэгээ хутгаж, нөгөө нь хариулах гэж тархиа гашилгаж байна. Гэхдээ Н.Энхбаяр нь илүү хорон учраас ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргилоор дамжуулан “Эсэргүү 13” бол Н.Энхбаярын хүмүүс мөн гэсэн ойлголтыг нийгэм рүү цацаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл намд цав гарсан, буланд шахагдсан 13 яахаас ч буцахгүй байна, харин тэднийг хэлтэлж авсан Ерөнхийлөгч одоо өөртөө татах хэрэгтэй байна. Ингэвэл “эсэргүү 13” эргэлт буцалтгүй намын эсрэг бүлэг болно. Тэднээр дамжуулан С.Баярт эрх ашгаа тулгах боломж бий, хэрэв энэ бүтэхгүй бол намаа хагалахаас буцахгүй. Арми эмх замбараагүй болсон үед нэг хэсгийг нь золих замаар сахилга журам тогтоох арга байдаггүй, тэгвэл арми тарж сарнидаг болохоос нэгддэггүй гэдгийг Н.Энхбаяр сайн мэдэж байгаа. Золио бол ямагт сайтар зохион байгуулагдсан хүчний л зорилготой хийдэг алхам болохоос бус эмх журам тогтоох хэрэгсэл биш байдаг билээ. Өөрөөр хэлбэл босч байгаа намд золио сайн, харин унаж байгаа намд бол уналтын нэрмээс л болдог юм.

БАЯР ЭЛБЭГЭЭ ХОЁР НЭГ ЮМ ХИЙГЭЭД БАЙНА

Сонгууль хаяанд ирчихээд байгаа атал намуудын нэр дэвшигчид тодроогүй л байна. Нэр дэвшинэ гэж бодсон нөхдүүд баахан сонин, плакат тарааж эхэлсэн боловч байдал нэг л эвгүй тийшээ хандаж байгааг мэдээд түүнийгээ зогсоочихлоо. Хэрэв намууд танилцуулах материал тараасан хүмүүсийг дэвшүүлэхгүй гэвэл тэднийг хууль зөрчсөн үндэслэлээр хасчихаж чадна.

Харин С.Баяр ч, Ц.Элбэгдорж ч хууччуулаа ад үзэж эхэлсэнд парламентынхан болгоомжлоод эхлэв. Яагаад гэвэл хуучуул гэдэг нь тэд өөрсдөө шүү дээ. Намын дарга нар нэр дэвшигчдээ болж өгвөл шинэ хүмүүсээр бүрдүүлэх хүсэлтэй байна. Хэрэв хууччуулыг нэр дэвшигчдийн олонх болговол С.Баярын хувьд ч, Ц.Элбэгдоржийн хувьд ч парламентын сонгуульд яллаа ч ач холбогдол бага.

Аль аль нь Н.Энхбаяртай хэлхээ холбоотой хүмүүсийг шахаж, эрх мэдлийг гартаа авахыг хичээж байна. Хэрэв тэд 2008 оны сонгуулийн дүнд парламентад сонгогдсон багаа хянаж чадахгүй бол Н.Энхбаяр хаан хэвээрээ л байх болно.

Ялангуяа С.Баяр хуучуулыг шахаж эхэлсэнд Ерөнхийлөгч их айж байна. Тиймээс С.Баярт хаягласан сануулга, шахалт хоёрыг илгээж байна. Хэрэв МАХН ялаад парламентын гишүүдийн олонхийг С.Баярын гарын хүмүүс бүрдүүлчихвэл Н.Энхбаярт дахин дэвших найдвар байхгүйтэй адил. Ямар парламентын гишүүн болно гэж зүтгэлтэй биш. Тиймээс МАХН, АН дахь Ерөнхийлөгчийн нөлөөлөлд байгаа бүлэглэл хийгээд намын дарга нарын бүлэглэлийн хоорондын тэмцэл нэр дэвшигчдийг тодруулахад саад болж байна. Сонгууль ойртох тусам байдал С.Баяр, Ц.Элбэгдорж нарт ашигтай, Н.Энхбаярт ашиггүй болж байна. Нөгөө талаас С.Баяр ч Н.Энхбаярыг нэгмөсөн дуусгачихаж болзошгүй юм. Үнэндээ Н.Энхбаярын үед нам, төрийн өндөр албанд хүрсэн хүмүүсийг Н.Энхбаярын гараар алуулж байгааг бүгдээрээ л харж байна. Тэгж байгаад нэр хүнд нь сэвгүй хүмүүс дэвшүүлнэ гэж зарласныхаа дагуу нэр дэвшигчдэд сэлгээ хийвэл Н.Энхбаяр нөгмөсөн сүйрнэ дээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НӨӨЦ БУУДАЛ МОНАРХ НАМ

Саяхан Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам гэгч байгуулагдсан. Намын нэрийн товчлол нь МАХН бус “МонАрХНам”. Монарх гэдэг нь хаант засаглал лугаа утга нэгэн. Ерөнхийлөгч энэ намыг байгуулахын тулд их эртнээс багагүй хөрөнгө хаяжээ. М.Энхболдыг гутаах, ХХБ-ыг хорлонтой алдсаныхаа дараа О.Чулуунбатаас хариугаа авахын тулд “хамтран ажиллаж” байсан хэсэг нөхдийг Х.Баттулгын МоАХ-ын эсрэг турхирч эхэлжээ. Анхны хурлыг нүсэр зохион байгуулж, МоАХ-Ард түмний хөдөлгөөнийг зарласан билээ. Ерөнхийлөгчийн талын хэвлэлүүд тэдний сурталчилгааг хийж байв. Энэ ажиллагаанд 22 сая төгрөг зарцуулсан гэж хэвлэлүүд шуугиж байлаа. Гэтэл хурлыг захиалагчийн сценариар бус харин яг эсрэгээр нь нийгмийг шинэчлэгч хүчний маягаар зохион байгуулсанд ард нийт эргэлзэж, Ерөнхийлөгч бухимджээ.

Хурлыг буруу хийсний хариуд мөнгөө буцааж нэхэв. Өрөнд орсон хүмүүс төлбөрөө барагдуулахын тулд хүссэн намыг нь байгуулж өгчээ. Энэ нам бол МАХН-ыг задалсны дараа Ерөнхийлөгчийн талынхныг хүлээн авах нөөц буудал болох учиртайг намыг бүртгүүлэгчид баяраа тэмдэглэж байхдаа ам алджээ. Тэр ч байтугай МАХН сонгуулийн өмнө задарна, АН ч задарна, тэгэхэд нь намаасаа салан тусгаарлагчдаас шилж байгаад авна, тэгээд сонгуульд ялна гэж “халжээ”.

Харин тэдний санхүүжилтийг ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргилоор дамжуулан өгч байжээ. Лав л үйл ажиллагааны зардлын төсвийг 120 сая төгрөгөөр тооцон гаргаж, санхүүжүүлэгчиддээ өгч байсан баримт үлджээ.

ТӨРД Н.ЭНХБАЯР БАЙСАН ЦАГТ ХЯМРАЛ ЗОГСОХГҮЙ

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд огцорсон Засгийн газрууд бүгд Н.Энхбаяртай дайсагналцсан учраас унажээ. Хэдийгээр хүч шавхсан тэмцэл, далд хорон явуулга, хор найруулалт нь цаг их шаардаж байгаа авч бодат утгаараа Н.Энхбаяр яг л хаан шиг байна. Тэр таалагдаагүй Засгийг унагаж байна. Улс төрчдийг Н.Энхбаярт ашиглуулсан хүмүүс, ашиглуулж байгаа хүмүүс гэж хоёр л хуваадаг гэж “Өдрийн сонин”-ы эрхлэгч Ж.Мягмарсүрэн яг онож хэлсэн юм. Ц.Элбэгдорж, М.Энхболд ашиглуулсан, С.Баяр одоо ашиглуулж байна. Өнөөгийн парламентын томилсон Ерөнхий сайд нарын ялгаа энэ. Гэхдээ энэ гурван Ерөнхий сайд гурвуулаа Н.Энхбаярыг “ходрох” гэж оролдож байна. Өрсөлдөгчдийн нь туршлага нэмэгдэж байгаа ч Ерөнхийлөгчийн арга бүр нарийсч байгаа юм.

С.Баярыг унагах сонирхол юунд байна вэ? Юуны өмнө Н.Энхбаяр парламентад нөлөөллөө хадгалахыг хүсэж байна. Ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдмал учраас ямар ч нөхцөлд парламентаар л дамжуулж бүхнийг зохицуулж болно гэдгийг Ерөнхийлөгч сайн мэдэж байгаа.

Ерөнхий сайдуудыг дам дамаа ингэж л барьж байна. Ямар ч сайн Засгийн газар байгаад хичнээн зөв бодлого гаргаад, олон нийтийн дэмжлэгийг яаж ч хүлээгээд парламентаа л барьж чадахгүй бол нэг л өдөр сүйрнэ. Парламентыг уг нь намаас барьж болох авч намын дарга нар парламентын гадна байгаа үед энэ бүтэшгүй. Гол намуудын хуйвалдаан батажсан учраас парламент нь өөрөө нэг нам болчихоод байгаа билээ. Хэдийгээр С.Баяр намын дарга авч УИХ-ын гишүүн биш. Парламентын хяналт нь Ц.Нямдорж, Ч.Улаанд бий.

Тиймээс Н.Энхбаярын хувьд С.Баярыг яасан ч дур. Тэмцэл ердөө л дараагийн парламентад хэн нь илүү нөлөөтэй байх вэ? гэдэг стратегиас үүдэлтэй. Хэрэв С.Баярыг унагавал, ядаж унагана гэж айлгаж чадвал Н.Энхбаяр хүмүүсээ шахаж чадна. Хэрэв ингэхгүй бол Н.Энхбаяр улс төрийн бүх хүч нөлөөгөө алдана. Н.Энхбаяр одоо өөрийнхөө төлөө ажиллаж байгаа авч, үнэндээ өөрийн үед төрд шургалсан бүтэн бүлэглэлийг хамгаалж байгаа мэт харагдаж байгаа нь парламентаас хүчтэй дэмжлэг авах гол нөхцөл болжээ. С.Баярыг дөнгөж томилогдмогц манай сонинд бичиж байсан. Ерөнхийлөгч ба намуудын дарга нар парламентад нөлөөгөө тогтоох их тэмцэл явуулж байна гэж.

Энэ тэмцэл далдуур ихээхэн хорон шинжтэй өрнөж байна. Яг л хүйтэн дайн гэсэн үг. Хэрэв С.Баяр 2008 онд ялбал 2009 онд Н.Энхбаярыг дэвшүүлэхгүй гэж Ерөнхийлөгч олон зуун мэдээллийн сувгаас авсан мэдээлэлдээ тулгуурлан дүгнэж байна.

Нөгөө талаас Н.Энхбаяр хэзээ ч хүнд итгэж байгаагүй. Энэ төрөлх зан нь биш байж болно, харин улс төрийн тавцангаас зайлуулагдвал юу хүлээж байгааг мэддэг хүний хувьд энэ бол өөрийгөө хамгаалах зөн совингийн илрэл, сэтгэлзүйн тэнцвэр алдагдсаны илрэл. Тэр асуудалгүй нөхцлийг хүртэл асуудал болгож, нөхрөө дайсан болгож, дарж авч байж санаа амарч байна. Үүнд л төрийн хямралын гол шалтгаан оршиж байна.

ЗАСГИЙН ГАЗАР ХЭЗЭЭ ОГЦРОХ БОЛ?

УИХ-ын хаврын чуулган нээгдмэгц Засгийн газар ба парламентын харилцааны хүйтрэлийн шинж ажиглагдаж эхэлнэ. Хэрэв Ерөнхийлөгч асуудлыг яаравчлах шаардлагатай гэж үзвэл БНН-аас цэцэд өргөдөл гаргуулж чадна. Хэрэв С.Баяр яарч нэр дэвшигчдээ Н.Энхбаярын бодсоноос өөрөөр зарлавал, цэц шуурхай ажиллаж, дүгнэлт дөрөвдүгээр сарын эцсээр гарна. Сонгуульд С.Баяр үүрэг гүйцэтгэгчээр орно.

Сонгуулийн үед Н.Энхбаяр МАХН-ын эсрэг бүх хүчинд дэмжлэг үзүүлэх болно. Намдаа гомдогчдыг нэгтгэж давхар нэр дэвшүүлэх ажиллагааг ч эрчимжүүлнэ. Олон нэр дэвшигч өрсөлдөж, хэрэв сонгууль будлиантвал Ерөнхийлөгчийн зүгээс улс төрийн хүчтэй явуулга эхлүүлж эмх замбараагүй байдал үүсгэхийг оролдож болно. Ийм үед парламентгүй,  үүрэг гүйцэтгэгч Засгийн газрын эрх мэдэл сул учраас Ерөнхийлөгч бүх асуудлыг гартаа авах бололцоотой юм. Ингэвэл жинхэнэ эргэлт гарах болно.

ТӨРӨӨ БАРЬЖ ЧАДАХГҮЙ ХЭВТЭЖ ШАШНААР ОРОЛДОХОО БОЛЬЖ ҮЗЭЭРЭЙ…
http://i165.photobucket.com/albums/u52/baaskaako2a/shashin_title.jpg

Хүн төрөлхтөн дундад зууны бурангуй үеэс сугаран гарсан үндсэн нөхцлийн нэг нь төрийг шашнаас, сүм хийдийг сургуулиас тусгаарласан явдал гэж дэлхий дахинаа хүлээн зөвшөөрдөг. Харин Монголын Ерөнхийлөгч Н.Энхбаяр XXI зуунд төр, шашныг нийлүүлэх шинэ “онол” гаргаж, түүнийгээ Цагаан сарын өмнөхөн бурхны шашны тэргүүнүүдэд танилцуулав. Энэ тухай өгүүлсү.

Н.Энхбаяр уламжлал ёсоор бурхны шашны сүм хийдийн тэргүүн болон лам хуврагийн төлөөлөгч нарыг хүлээн авахдаа энэ “онол”-оо дэвшүүлсэн бөгөөд олон нийт үүнийг нь хараахан анзаараагүй байгаа юм. “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Номт төр” гэсэн хоёр “онол”-ыг оролцуулбал энэ нь түүний сүүлийн хагас жилд гаргаж буй 3 дахь “онол” болно. Төрийн тэргүүн үү, шашны тэргүүн үү?”

Одоо Монголын бурхны шашны өмнө шинэ зорилт, шинэ хэрэгцээ, шинэ шаардлага тавигдаж байна…Үүний тулд бурхны шашинт иргэдийн нийгэмлэг, хөдөлгөөн, санваартнуудын нэгдсэн чуулган, сүм хийдийн тэргүүн ловонгуудын зөвлөгөөн зэрэг үйл ажиллагааны оновчтой зохион байгуулалтад орж, орчин цагийн удирдлагын зарчмаар ажиллах цаг болсон байна.

“Зарчмын хувьд үүнийг үгүйсгэх аргагүй, гэхдээ эдгээр нь яавч төрийн тэргүүний хийх ажил биш. Монголчууд шашин, төр хоёрыг хэзээ ч хольж байгаагүй бөгөөд энэ талаар олон ном судар бий. Ядахдаа Юан гүрний үеийн “Арван буянт номын Цагаан түүх”–ийг уншиж болно оо доо.

“Бурханы шашны үүрэг нь нийтийг сүсэгт хөтлөхдөө шинжлэх ухаанч мэдлэг (?), амьдралын ухаан, ёс суртахуунд сургах явдал гэдэг нь тодорхой байна.” Н.Энхбаяр бурхны шашны үүргийг тодорхойлох хэмжээнд хүртлээ хол хадуурчээ.

Хамгийн хачирхалтай нь тэр манай шашнаас “шинжлэх ухаанч мэдлэг” шаардаж байгаа явдал мөн. Хэдийгээр шинжлэх ухаан, шашин хоёрын аль аль нь тасралтгүй хөгжиж, харилцан ойлголцол, тайлбарлалын шинэ түвшинд хүрсэн ч гэсэн одоо болтол энэ дэлхий дээр шашнаас шинжлэх ухаанч мэдлэг шаардсан хүн гараагүй байсан юм. Харин манай Ерөнхийлөгч шашнаас шинжлэх ухааны мэдлэг шаардсан анхны хүн болж байна. Зурхайчаасаа эхлээд төрийн тэргүүнээ хүртэл Эйнштейныг иш татдаг өвчтэй болж дээ, хөөрхий. Шашны болон иргэний боловсрол ялгаагүй болчсийм уу ?

“Ерөнхийлөгчийн ивээл дор боловсруулагдаж буй “Иргэний боловсрол” хөтөлбөрт буддизмын боловсрол тодорхой байр суурь эзлэх ёстой.” Миний ойлгож байгаагаар манай 260 гаруй сүм хийдэд 4000 лам хувраг байгаагийн олонх нь банди нар бөгөөд тэд буддын боловсролыг чөлөөтэй эзэмшиж байгаа. Тэр ч байтугай цөөнгүй хувраг иргэний боловсролын шугамаар эрдмийн цол зэрэг хамгаалсан юмдаг. Одоо бүр санаа амар болж, иргэний болон шашны боловсролыг буцаагаад холих нь шив дээ. Манай улсад лалын шашинт казах ард түмэн байдаг. Бас бидний уламжлалт бус гэж ерөнхийлөн нэрлэдэг олон шашин, тэдгээрийн олон зуун урсгал манайд бий. Тэд бас Ерөнхийлөгчийн энэ хөтөлбөрт хамрагдах ёстой юу ? Бидний аль хэдийн мартчихсан “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуульд “Иргэнийг шашин шүтэх, эс шүтэхэд албадах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалт уг нь байгаа л юмсан.

Буддын ёс суртахууны зарим хэм хэмжээг орчин үеийн нөхцөлд нийцүүлж, зохицуулж хойч үеэ соёлжуулах, иргэншүүлэх, нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх, боловсруулах зорилгод ашиглахыг эсэргүүцэх монгол хүн нэг ч гарахгүй гэдэгт би итгэж байна. Дэлхийн аль ч шашин секурализаци буюу иргэнлэгшиж байгаа нөхцөлд үүнээс өөр арга байхгүй юм. Харин үүнийг ийм тэнэг аргаар хэрэгжүүлэх гэвэл шашин хоорондын будлианыг ч ёстой нэг тарина даа. Ингэвэл хариуцлагыг нь Н.Энхбаяр хүлээх юм уу ? Буддын боловсрол гэж ганц юм байдаггүй. Энд Н.Энхбаярын шашны болон иргэний боловсрол дэндүү ядмаг нь илт харагдаж байна.

За яахав, Буддизмын боловсролыг манай Ерөнхийлөгч гуайн “Иргэний боловсрол” хөтөлбөрт оруулжээ гэж бодъё. Тэгвэл манай шашинд ч гэсэн бусад аливаа шашны адил барууны хэллэгээр бол маш олон урсгал, сект, культ, деноминаци байдаг.

Ньинмава ёс. Энэ нь Ловон Бадамжунайн үндэслэсэн “хуучны ёс” хэмээн нэрийддэг улаан малгайтны ёс болно. Энэ ёсыг ад зэтгэрийг дарахдаа гарамгай гэдэг. Дашрамд дурдахад хэрэв ловон Бадамжунай амьд сэрүүн байсан бол Н.Энхбаяр болон нэр нэгт УИХ-ын гишүүн Т.Бадамжунай мэтийг хийсэн нүглийн нь төлөө 18 тамын ёроолд хаях байсан нь ямар ч эргэлзээгүй.

Сажава ёс. “Цайвар шороот” гэж үүссэн газраараа нэрлэгдсэн Их Хөлгөний төв үзлийн чиглэл боловч дотроо Нагаржунайн болон Майдарын ёсных гэж хуваагддаг. Хожим нь норва, жонанба ёснууд эндээс салбарласан байдаг. Сажава ёсны “Мөр-үрийн” сургаалиас 18 өөр чиглэл үүссэн түүхэн баримтууд тодорхой бий.

Гаажүдва ёс. “Зарлиг үндэстэн” хэмээх утгатай, Жэвзун Марвагийн үүсгэсэн энэ ёсны “Миларайбын намтар” зэрэг зохиол бүтээл монголчуудын дунд их алдартай, бас нөлөөтэй.

Гаадамба ёс. Атишагийн (XI зуун) үндэслэсэн энэ ёс нь хожмын Богд Зонховагийн үүсгэсэн гелүгва ёс буюу “шарын шашин” –ны гол тулгуур болсон байдаг. Энэ ёсны гол онцлог нь бурхны шашны их, бага хөлгөн хийгээд судар, тарнийн ёсыг хооронд нь харшуулалгүй, нэг зам мөрийн үе гишүүн болгох зарчмын баримталдаг. Энд би тоймгүй олон ёснуудаас гол томоос нь дурдаж байна.

Одоо манай уншигчид Буддын сургаал нь нэн тодорхой олон тооны чиглэл, урсгал, ёсноос бүрддэг, тэр ч байтугай өөр хоорондоо тэрсэлддэгийг ойлгосон байх гэж бодож байна. Энийг мэдэх гэж шашны түүх судлаад байх шаардлага бараг байхгүй бөгөөд “Цогт тайж” киног санахад л хангалттай. Иймээс алийг нь ярьж байгаагаа хэлэлгүйгээр ерөөс Буддизмын (ядахдаа Буддын юм уу Бурхан багшийн гэж хэлж болно шүү дээ. Д.Г.) боловсролыг иргэний боловсролд оруулах тухай ярих нь тэнэглэлийн дээд явдал болно. Хэмжээгүй эрхээс ч хэмжээгүй илүү…

“Би 2007 онд Сутай хайрхан, Суварга хайрхан, Хан Хөхий уулыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргасан. Одоо манайд төрийн тахилгатай 8 их уул байна. Уулын тэнгэр тайх ёс нь байгальтай харьцах уламжлалт соёлыг өнөө үеийнхэнд өвлүүлэх, үндэсний мэдрэмж, ухамсар сэтгэлийг өдөөх, шүтлэг бишрэлийн ухаарлыг төрүүлэх олон талын учир холбогдолтойгоос гадна байгалаа хамгаалах, амь ахуйн сүйрлээс сэргийлэх дэлхий дахины хүсэл эрмэлзэл болон үндэсний төрийн бодлоготой уялдаж байгаа билээ.”

Н.Энхбаярын уул тахих ёс нь дэлхий нийтийн хүсэл эрмэлзэлтэй уялдаж байна гэнээ. Энэ ч арай хэтэрч байна аа. Төр шашныг хослон баригч, хэмжээгүй эрхт Богд хааны үед Отгонтэнгэр, Хан Хэнтий, Богд хан гэсэн гуравхан уул тахидаг байсан бол Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед 8 болж манай шашин бараг гурав дахин ихээр мандаж таарч байна. Нэртэйгээр нь өөрийгөө шашны тэргүүн гээд зарлачихвал амар юм даа. Уг нь бид чинь XXI зуунд амьдарч байгаа шиг санагдах юм.

Хэрэв би эндүүрээгүй бол манай Үндсэн Хуульд “төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэж заасан л юмсан. Энэ нь шашны хэрэгт төрийн тэргүүн нь дуртай үедээ давхиж орохыг хэлээгүй байлтай. Төр нь ингэж шашны хэрэгт хутгалдаад байхлаар санваартнууд нь аяыг нь дагахаас өөр яах билээ. Төр нь уул ус тахиснаараа сайн болдогсон бол манай газар нутаг, хөрс ус, агаар хордож, ан амьтан, араатан жигүүртэн устахын ирмэгт тулж ирэхгүй байсан.

Төрийн тэргүүний эхлүүлсэн энэ тэнэг ёс доош доошоогоо халдварлаж ёстой нэг эх захаа алдаж байна. Зун нь овоогоо тахиж наадам хийчихээд намар нь алт ухаж нөгөө овоогоо хонхойсон нүх болгосон эмгэнэлтэй жишээ хэд хэд бий. Сүүлийн үеийн төрийн тахилгын жишгээс харахад энэ нь тахих гэхээсээ бузарлах нь илүүтэй болж, хэдхэн шинэ феодалын баян тарганаа гайхуулах найр наадам, рекламын шинжтэй болсныг дурдах нь шударга ёсонд нийцнэ.

Бид чинь уул усаа тахиж олон мянган жил болоод ирсийм, чи муу юу гээд байгаам гэж агсрагсад гарах нь гарцаагүй. Үүнийг манай YIII Богд өнөөгийн биднээс тун ухаалаг, зөв шийдвэрлэсэн байдаг бөгөөд тэрээр “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг”-тээ “Улс төрийн ёсонд хичээнгүйлэн тэнгэр газар, өвөг сүм, шорооны эзэн, тариалангийн эзний их мандалд өчин тайх ёслол бүхийг нь олон харъяат газрын язгуураас явж ирсэн хуучин суртал ёсыг дагаж явуулагтун” гэж хуульчилсан байдаг. Төрөөс тахиад бай гэж хэлээгүй байгаа биз дээ. Төрийн нэрээр зарлиг гаргаад нэмж тахиад байвал Монголд хэдэн уул тахиж болохыг ёстой Бурхан л мэдэх байх.

Ерөөс манайд шашны асуудлыг нухацтай тунгааж, ярилцах цаг болсон. Энд ярих ярихгүй зүйл олон байх…

Төр, шашин хоёр холилдоод ирэхийн цагт юу гээч болдгийг манай түүх гэрчилнэ. Төрөө ч барьж чадахгүй хэвтэж, нэмж шашнаар оролдохоо эртхэн больж үзээрэй, сонгуулийн үеэр мөнгө тарааж ард түмнийг мунхруулах замаа засч байгааг чинь ямар мэдэхгүй биш…

2008.02.11

Ариусал… /Энэ зураг нэг агшин/
Ариусал…

Энэ зураг нэг агшин…
Адилхан байна уу…

Монголын Засгийн газар дотоодын олигархиудаа хазаарлахын тулд оросуудын дэмжлэгийг авахаас өөр аргагүй болсон байна
Монгол Улсын Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү ОХУ-ын “НК Роснефть” компанитай нефт бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан нь олон нийтэд ил болж шуугиж байна. Улс төрийн талаас нь олон хэвлэл мэдээллийн байгууллага тайлбар хийж байгаа тул орхиод эдийн засгийн талаас нь харцгаая.

Юуны өмнө оросууд монгол нефт бүтээгдэхүүний зах зээлийн 10 хувийг Засгийн газраас бэлэг маягаар хүлээн авлаа. Энэ 10 хувьд бөөний болон жижиглэнгийн худалдааг хамтад нь багтаажээ. Хяналтыг хилээр орж ирж буй бүтээгдэхүүний тоо хэмжээг тогтоох замаар тавьж болно. Харьцангуй либералчлагдсан Монголын зах зээлд ийм орон зайг шударгаар олж авъя гэвэл оросуудад ихээхэн хүчин чармайлт, цаг хугацаа шаардлагатай юм л даа. Гэвч зөвхөн ашиг бодсоноороо Монголын нефтийн бүтээгдэхүүний зах зээлийг либералчлалаас олигополчлолд оруулсан компаниуд өөрсдийн алдаанаас болж зах зээлээ зүгээр л алдлаа.

Засгийн газрын гол бодлого нь зах зээлд дуртай үнээ тулган хүлээлгэж байгаа олигополжсон Монголын нефт импортлогч компаниудын хуйвалдааныг таслан зогсооход чиглэсэн гэж таамаглаж байгаа нь нэг их алдаагүй болов уу? Тайлбарлая. Монголын зах зээлийг хуваан эзэлсэн 10 орчим компанийн эзэд хэлэлцэж байгаад нэгэн зэрэг үнээ нэмсээр байгааг олон нийт ч, Засгийн газар ч зогсоож чадахгүй гэдэг нь батлагдсан. Нефт импортлогч компаниуд хоорондоо хэлэлцэн тохиролцож, хуйвалдаж эхэлснээс хойш энэ салбарт өрсөлдөөн зогсож, үйлчилгээний чанар муудаж, дураар авирлах явдал гаарч, хяналтаас гараад байгаа билээ.

Маш олон тохиолдолд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн сэтгэлзүйн шалтгааныг эдгээр компаниуд өдөөж байсан юм. Бараа бүтээгдэхүүний өртөгт хүчтэй нөлөөлдөг суурь үнэ, шатахууны үнийг атгаж байгаа компаниудын дураар авирлах нь инфляци, нийгмийн сэтгэл зүйн хямралыг байнга өдөөж байлаа. Шатахууны үнийг байнга шахам нэмсээр түүнд нь иргэд дасал болжээ. Гэвч энэ бүхэн иргэдийн амьжиргаанд ч, эдийн засагт ч хүчтэй дарамт болж байна. Эхлээд шатахууны үнийг литр тутамд 50 төгрөгөөр нэмээд 20-30 төгрөгөөр буулгах маягаар, Д.Маам гуайн “Газар шороо” романд гардаг хятадуудын хэлдэг “ямхын онол”-оор шулдаг байсан компаниуд сүүлийн үед цагаандаа гарч шууд 100 төгрөгөөр нэмдэг болсон. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах хороо тэдэнтэй яаж ч тэмцээд дийлэхгүйгээ мэдэж бууж өгч байх шиг байна.  Лав сүүлийн хагас жилд шатахууны үнэ 25 хувиар өсөхөд хэрэглэгчид бухимдаж Засгийн газарт шахалт үзүүлэвч цаадуул нь дэлхийн зах зээлийн үнэ өсөж байна гэсэн шалтгаанаар захирагдалгүй өнөөг хүрсэн билээ. Ийм тохиолдолд яах вэ?

Мэдээж тэдгээр компаниудыг хааж болохгүй. Татвар яаж ч хөнгөлөөд олигопол эрхтэй компаниуд үнээ буулгадаггүй харин ч улам даварч, биеэ тоон үнээ нэмж, суларсан эргэлтийн хөрөнгөө зах зээлээ хатуу хянах, үнэ үндэслэлгүй нэмэх зорилгод ашигладгийг мах, гурилын импортын болон НӨАТ-ын чөлөөлсөн туршлагаас харж болно.

Махны үйлдвэрүүдийн шахалтаар Ц.Элбэгдорж НӨТ-өөс чөлөөлсөн ч татвараас чөлөөлөгдсөн мөнгөө мал, махыг хямд үед нь бөөнөөр худалдан авч дараад зохиомол эрэлт үүсгэхэд л ашигласан болохоос үнэ буулгаагүй, харин ч өсгөсөн гашуун түүх бий. Гурилын импортын татвар буулгасан ч мөн энэ аргаар их хэмжээний гурил худалдан авч нөөцлөх замаар үнийг зохиомлоор нэмсээр байна. Өнгөрсөн жилийн мөнгөний ханш 15 хувь хүрч, гиперинфляци бий болоход ердөө л гурилын болон шатахууны компаниудын эздийн шунал нөлөөлснийг шударгаар хэлэх ёстой.

Одоо улс төрчдийн бүлэглэлүүдийн хяналтад байдаг барилгын салбар ийм тогтолцоо руу эрчимтэй шилжиж байна. Цаашдаа бусад салбарууд, ялангуяа цөөхөн компаниуд хяналтаа тогтоосон, олигополжсон салбарууд иймэрхүү байдалд шилжих нь байна. Үүний дээрээс намууд, Засгийн газар ажлын байр бий болгохын оронд халамжийг нэмж, иргэдэд сул мөнгө олгоод эхэлбэл инфляц хяналтаас гарч, эдийн засгийн хүнд хямрал нүүрлэж болзошгүй байна. Үүнд хамгийн түрүүнд нийгмийн эмзэг давхарга, дараа нь дундаж давхарга нэрвэгдэж, улс төрийн хямралтай уялдвал “хувьсгал гарах” тохироо бүрдэнэ. Энэ талаар Сингапурын Ерөнхийлөгч Ли Куан Ю-гийн номоос уншиж болно.

Тиймээс өрсөлдөөнгүй царцаж, хуйвалдан нийгмийн ёс суртахуунаа алдсан компаниудыг шинэ өрсөлдөгчтэй болгохоос өөр зам байхгүй юм. Мэдээж шинэ өрсөлдөгч нь манай шатахууны импортыг хангадаг оросууд байх нь зүй. Хэрэв оросууд бензин хямд зарвал хэрэглэгчид Оросын байгуулах 100 шатахуун түгээх станцаас л авна. Уг нь монголчууд бидэнд үндэсний компаниудаа “өөд нь татах” санаа байвч тэд биднийг үргэлж “уруу татаж” үнээ үндэслэлгүй нэмж байсан тул одоо үйлийн үр эргэж хариугаа өгөх цаг ирсэн байна. Үүнээс сургамж авах эсэх нь тэдний асуудал. Чухамдаа Засгийн газрыг ийм алхам хийхээс өөр аргагүй байдалд хүргэсэн гол шалтгааныг тэд л бий болгосон. Чухамдаа тэд л ард түмнийг зэрлэгээр мөлжиж байсан учраас одоо хариугаа авах цаг иржээ. Харин нефт импортлогчид одооноос маркетинг, менежментээ өрсөлдөөнт зах зээлийн нөхцөлд тохируулж эхлэх ёстойг сануулж зөвлөх ёстой.

Хэрэглэгчдийн тоо өсөхийн хирээр чөлөөт өрсөлдөөний үед үнэ буудаг. Үүрэн телефоны компаниудын чөлөөт өрсөлдөөн үүний баталгаа. Анх 1 минут ярихын тулд 150 төгрөг төлдөг байсан Мобикомын картын хэрэглэгч мөнгөний ханш унаад байгаа хир нь өнөөдөр тоон утгаараа 2 дахин бага үнэ төлж байна.

Бодат утгаараа 4 дахин буурсан байна. Гэтэл Монголд хэрэглэгч нь гар утаснаас дутахгүй хэмжээгээр өссөн шатахууны зах зээлд эсрэгээр үнэ 4 дахин нэмсэн нь энэ салбарт олигополчлол бий болсныг нотолж байна.

Энэ шалтгаанаар 1996 оны нефтийн хямралыг Засгийн газар импортын татвар тэглэх замаар даван туулж байсан туршлага 10 жилийн дараа үйлчлэхээ больсныг ч бид харж байна. Одоо нефт импортлогч компаниуд хэвлэлүүдийг худалдан авч, Засгийн газрын эсрэг өдөөн турхирах ажиллагаа эхлүүлнэ гэж мөрийцье. Ингээд Засгийн газар унана л биз. Гэхдээ аль аль нь хохирно. Засгийн газар энэ үнэнийг ард түмэнд ойлгуулах чадвартай хэвлэл мэдээллийн нөлөөллийн хүчин чадалтай бил үү?

Эцсийн дүндээ олигополжсон зах зээлийн мөлжлөг, хуучнаа санагалзах сэтгэхүйтэй нийлэхээрээ төрийн хатуу хяналтыг хүсэмжлэх уур амьсгал бий болгодгийг бид харж  байна. Ингээд Монголд ОХУ-д болсон үйл явц давтагдаж угсаа залгамжлал ба төвлөрсөн авторитар засаглал сэргэж болзошгүй. Хатуу засаглал эхлээд сэтгэгчдийг дараа нь бизнесмэнүүдийг торны ард суулгадаг. Эхнийх нь хэт шударга байсныхаа төлөө, дараагийнх нь шударга бус байсныхаа төлөө…

Тиймээс дураараа үнэ нэмж, ёс суртахуунгүй ашиг олж байгаагийнхаа төлөө зах зээлийнхээ 10 хувийг алдаж байгаа компаниудын эзэд та нар алдсан нэр хүндээ сэргээж, монголчуудынхаа төлөө ажиллаж чадахгүй л бол зах зээлээ бүрмөсөн оросуудад алдаж, модоо барих цаг ирж байгааг анхааруулж, зөвлөх ёстой. Монгол бол шатахууны хувьд хараат, жижиг улс учраас энэ үзэгдэл зайлшгүй бөгөөд харин тэсч үлдэхэд ард түмний дэмжлэг л хэрэг болдгийг бодож үзэх байлгүй дээ.

“Rio Tinto” активаа 30 тэрбум доллараар худалдана
Уул уурхайн “Rio Tinto” компани 30 миллиард долларын активаа худалдаж, хөрөнгө оруулагчдынхаа 30 хувийн ноогдол ашгийг 2007 онд төлнө гэж амласан байна.  Ингэснээрээ Английн энэ компани ирээдүйтэй гэдгээ баталж, өрсөлдөгч Австралийн “BHP Billiton” компанид “залгиулахгүй” гэдгээ харуулахыг хүссэн бололтой. Энэ тухай “Financial Times”  сонин мэдээлсэн байна. “Rio Tinto” Канадын “Alcan”  компанид тавьсан өрөө төлөхийн тулд активынхаа зарим хэсгийг зарах шаардлагатай болжээ. Энэ наймааны нийт өртөг нь 38,1 тэрбум доллар болжээ. “Rio Tinto” 2008-2009 онд 20 хувийн ноогдол ашиг төлөх юм байна. Дэлхийн уул уурхайн хамгийн том “BHP Billiton” компани “Rio Tinto” компанийг 133 тэрбум доллараар худалдан авах санал тавьж байсан билээ. Гэвч “Rio Tinto”-ийн захирлуудын зөвлөл хэтэрхий бага мөнгө амлаж байна гэж үзээд энэ саналыг хүлээн авахаас татгалзсан юм.

Эшлэсэн:  - Rio Tinto to sell $30bn of assets - The Financial Times, 27.11.2007

Сайтууд:  - BHP Billiton - Rio Tinto Alcan

“BHP Billiton” “Rio Tinto”-гийн 13 хувийг 147 тэрбум доллараар авах санал тавилаа
Дэлхийн уул уурхайн салбарын томоохон компани Австралийн “BHP Billiton” Британийн “Rio Tinto” компанийн 13 хувийг 147 тэрбум америк доллараар үнэ цохиж худалдан авах санал гаргасан талаар “Bloomberg” мэдээлжээ. Ингэх болсон шалтгаан нь Хятадын төрийн мэдлийн “Chinalco” компани “Rio Tinto”-ийн 12 хувийг худалдан авсанд байгаа ажээ.

Ханш өссөний дараа 2 сарын 6-нд Сидней бирж дээр индекс 7,5 хувиар буурсан нь Австралид сүүлийн хорин жилд гараагүй үнэт цаасны уналт болсон юм.  Учир нь “Rio Tinto”-г худалдан авахын тулд “BНP Billiton” их хэмжээний зээл авчээ. Ингэснээр өр нь 7 дахин нэмэгдэж 85 тэрбум доллар хүрсэн байна.

Үүнээс гадна австрали долларын ханш өндөр, металлын үнэ хямд байгаагаас “BНP Billiton” компанийн ашиг сүүлийн таван жилд анх удаа буурсан тухай мэдээлжээ. “BНP Billiton”, “Rio Tinto” компаниуд нэгдсэн бол дэлхийн зах зээл дэх төмрийн хүдэр, хөнгөн цагаан, нүүрсний гуравны нэгийг хянасан томоохон компани үүсэх байлаа.

Эшлэсэн эх сурвалж:

- BHP, Fending Off Chinalco, Raises Hostile Rio Offer - Bloomberg, 06.02.2008

- Chinalco и Alcoa купили долю в Rio Tinto за 14 миллиардов долларов - Lenta.ru, 01.02.2008

- Горнодобывающая компания Rio Tinto продаст активов на 30 миллиардов долларов - Lenta.ru, 27.11.2007

“Chinalco”, “Alcoa” компаниуд “Rio Tinto”-ийн хэсгийг 14 тэрбум доллараар худалдан авлаа
Хятадын уул уурхайн “Chinalco”, Америкийн “Alcoa” компаниуд Британийн “Rio Tinto”-ийн хувьцааны 12 хувийг худалдан авсан тухай “Bloomberg”  мэдээлжээ. Энэ арилжаа 14 тэрбум доллараар хэмжигдэж байгаа юм. “Rio Tinto”-ийн хувьцаанаас нь худалдан авсан нь “Chinalco”-гийн хилийн чанадад хийсэн хамгийн том худалдаа байсан гэж “Chinalco”-ийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Эдгээр компаниуд /”Chinalco”, “Alcoa” / “Rio Tinto”-ийн бүх хувьцааг худалдан авах бодолгүй байгаа ч дахин ийм санал ирвэл хүлээн авахад бэлэн гэжээ. Британийн уул уурхайн компанийн хувьцааны 12 хувийг “Chinalco”, “Alcoa” компаниуд худалдан авснаар Англи-Австралийн “BHP Billiton”, “Rio Tinto” компаниудын нэгдэх боломжийг хааж байгаа юм. Дэлхийн уул уурхайн томоохон өрсөлдөгч хоёр компани нэгдсэн бол дэлхийн зах зээл дээрх төмрийн хүдэр, хөнгөн цагаан, нүүрсний гуравны нэгийг хянасан том компани үүсэх байлаа.

2007 оны 11 сард “BHP Billiton”, “Rio Tinto”-ийн бүх хувьцааг 140 тэрбум доллараар худалдан авах санал гаргаж байсан юм. Гэвч “Rio Tinto”-ийн удирдлагууд энэ саналыг хүлээн авахаас татгалзсан юм.

Эш татсан эх сурвалжууд:

- Chinalco, Alcoa Buy $14 Billion Rio Stake, Hinder BHP - Bloomberg, 01.02.2008

- Горнодобывающая компания Rio Tinto продаст активов на 30 миллиардов долларов - Lenta.ru, 27.11.2007

ГАВЪЯАТ ХУЛГАЙЧИЙГ ТӨР ӨӨРӨӨ ДАРХЛААЖУУЛЖ БАЙНА
Мангуу магтаалд хөөрүү гэгчээр УИХ-ын зарим эрхэм магтаалд нугасгүй, эв нь таарвал энгэрээ шүүрэн шанага болтол цоолуулах тусмаа улам их хөөрцөглөнө. Тэдний зүрхийг хүйтэн төмрөөр цоолж, энэ хирээр тэд ард түмнээсээ нүүр буруулсан хүйтэн зүрхтэн болж байна. Өөрийгөө авлигаар ногтлуулж, одонгоор хуяглаж, ард түмнээсээ хамгаалагдахын төлөө тэд дээдэстээ долигонож, заасан муу үйлийг нь гүйцэтгэж байна.

Төр өөрөө Монголын “гавъяат авлигач”, “гавъяат хулгайч”-ийг нийтийн өмнө ил тодоор зарлаж, дархлаажуулж байна. Яагаад гэвэл төрийн толгойд авлигач хулгайч байгаа учраас. Авлигыг өдөр тутмын амьдралын хэвшлээ болгосон эрхмүүд харуй бүрий болонгуут л саун, баар, ресторан сахиж, энд тэндээс хумих, шуух, авах “сэг зэм”-ээ оройжин, шөнөжин хүлээнэ. Үүнийг мэдэхийн цаагуур мэддэг цаад эзэд нь хэрэгцээтэй үедээ эрхмүүдийн энгэрийг хэдэндээ цоолж түмний шившиг болгохоо ч мэднэ, түүнийг сөхөөрөх мэдрэмж тэдгээр эрхэмд дутна.

Эрх баригч намуудаас томилсон бүх шатны албан тушаалтнууд идэж уухын төлөө уухайлан зүтгэж, хурааж хумьсан юмаа булаацалдан зодолдож, хутгалж, дүрж, алж шархдуулж, яг л булууны яс булаалдсан ноход шиг авирладаг. Сүүлдээ уралцаандаа улайраад бүр эгэл жирийн иргэдийн амь нас, эрүүл мэндээр “наадаж” эхлээд байна.

АРД ТҮМЭНД ЭРДЭС БАЯЛГААС ХУВЬ ХҮРТЭЭХ АН, МАХН-ЫН ҮЛГЭРИЙН ТАЙЛАЛ
Монгол улс уул уурхай, ашигт малтмалын салбараас хэдий хэмжээний орлого олоод байгаа, эл орлогыг хэн мэдэж хэрхэн юунд зарцуулах гэж буй асуудал жирийн иргэд бидний хувьд сэтгэл зовох асуудал яах аргагүй мөн.

Эрдэс баялгийнхаа эзэн нь байх бидний эрх хөсөрдөж байгаа нь нэгэнт тодорхой болсон хэдий ч энэ талаар шийдвэрлэх алхам хийгдсэнгүй хэдэн засгийн газрын нүүр үзээд байна.

Байгалийнөөц баялгийг улс оронд ашигтай, ард иргэдэд нь өгөөжтэй, байгал орчинд хор нөлөөгүй хэлбэрээр олборлож ашиглах бодлогоо зөв тодорхойлон, түүнд тохирох чамбай хууль тогтоомжийг эцэслэн батлах ажил хувийн болон нам бүлгийн ашиг сонирхлоо дээдэлсэн улстөрчдийн балгаар хэт удааширч байна.

Энэхүү тодорхойгүй байдлыг 2008 оны сонгууль ашгүй нэг өөрчилж, ард түмэндээ гэнэтхэн хайртай болсон улс төрчид популист амлалтын уралдаанаа эхлэв. Юутай ч гэсэн ард түмэндээ эрдэнэсийн хувь хүртээх хууль гээчийг санаачилсан тухай УИХ-ын нэгэн эрхэм гишүүн өнгөрсөн долоо хоногт мэдэгдээд байна. Уг нь газрын баялгаасааа иргэн бүр хувь хүртэх нь зөв боловч энэхүү хувийг хэрхэн ахиу хэмжээгээр урт удаан хугацаанд хүргэх талаар илүү бодтой, алсыг харсан, ухаалаг шийдвэр гаргах ёстойг улс төрчид мэдмээрсэн.

Гадаад орнууд ашигт малтмалынхаа өгөөжөөс иргэддээ хувь хүртээсэн арга замууд янз бүр байдаг бөгөөд үүний нэг жишээ болох Аляскийн сангийн тухай мэдээллийг уншигч олонтой хуваалцахыг хүслээ.

Аляскийн Байнгын сан ард иргэдээ ингэж хувь хүртээсэн

1968 онд АНУ-ын Аляск мужид газрын тосны томхон нөөц бүхий орд газар илэрсэн нь Аляскийн уугуул иргэдийн амьдралыг өөрчлөх эхлэл болжээ. Олон жилийн шургуу тэмцлийн үр дүнд Аляскийн ард түмэн олон нийтийн санал хураалт явуулж 1976 онд үндсэн хуульдаа өөрчлөлт оруулснаар “Аляскийн байнгын сан” байгуулагджээ. Ард иргэдээ дэмжиж байнгийн санг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн тухайн үеийн мужийн захирагч Жей Хеммондын нэр Аляск мужийн түүхэнд үлдсэн байна.

“Аляскийн байнгын сан” өөрийн гэсэн маш нарийн хуультай бөгөөд энэ хуулиар байнгын сангийн бүх үйл ажиллагааг зохицуулдаг. Уг хуулийн дагуу газрын тосны нөөц ашигласны төлбөрөөс мужийн төсөвт орох орлогын 25-50 хувь нь сангийн дансанд жил бүр ордог байна. Сангийн үйл ажиллагааг “Аляскийн байнгын сангийн корпораци” хэмээх улсын мэдлийн корпораци удирдан явуулдаг бөгөөд зургаан хүний бүрэлдэхүүнтэй сангийн удирдах зөвлөлийг мужийн захирагчийн шийдвэрээр дөрвөн жил тутамд олон нийтийн дундаас томилдог гэнэ.

Удирдах зөвлөлийн гишүүд олон нийтийн зүгээс итгэл хүлээсэн хүмүүс байх бөгөөд тэр хэрээрээ Аляскийн ард түмний сан хөмрөгийг удирдан арвижуулах үүрэг, хариуцлагаа сайтар ухамсарлаж өндөр ёс суртахуунтай ажилладаг байна. Тэдний удирдлагад байнгын сангийн корпорацийн 35 ажилтан ажилладаг гэнэ.

Байнгын сангийн корпорацид санхүү, хөрөнгө оруулалт, бизнесийн удирдлагын өндөр боловсрол, мэдлэг туршлага бүхий хүмүүсийг сонгож ажиллуулдаг бөгөөд сангийн бүх мэдээлэл иргэдэд нээлттэй ил тод байдаг тул Аляскийн иргэд сангийн үйл ажиллагааг халуунаар дэмжиж идэвхитэй оролцож иржээ.

Сангийн дансанд газрын тосны нөөцийн төлбөрөөс орж ирсэн орлогыг ард иргэдэд шууд хуваарилдаггүй. Сангийн удирдлага маш идэвхитэй ажиллаж, бизнесийн нарийн судалгаа дүгнэлт дээр тулгуурлан хамгийн ашигтай, эрсдэл багатай гэж үзсэн томоохон бизнесүүдэд сангийн хөрөнгийг хэсэгчлэн хувааж оруулдаг байна. Нэгэнт хөрөнгө оруулсан компаниудын бизнесийг маш анхааралтай ажиглан эрсдэл үүсэхээс өмнө хувьцааг борлуулан өөр ашигтай ажиллаж буй компанид оруулдаг байна.

Сангийн хамгийн их хувь эзэмшдэг 50 компанийн жагсаалтад General electrics, Citigroup inccom, Microsoft corp, Johnsons & Johnsons, Exxon mobil, Wall mart stores inc, Intel corporation, Procter & gamble, Dell inccom, Hewlett packard company, Cisco systems inc, Yahoo inccom, Coca-cola co, Walt Disney company, Apple computers гэх мэт бидний мэдэх дэлхийн бизнесийн томчуудын нэр оржээ.

Ийм маягаар нэг жил ажилласны дараа гарсан нийт ашгийн 50 хувийг иргэн нэг бүрт ноогдол ашиг маягаар хуваарилж үлдсэн 50 хувийг цаашид арвижуулахаар санд үлдээдэг байна. Ийнхүү сангийн хөрөнгийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж буйгаас олох ашиг нь ч өсдөг аж.

Байнгын сангийн төсвөөс хамгийн анх 1977 онд хөрөнгө хуваарилахад 734 мянган ам.доллар байсан бөгөөд 2007 оны долдугаар сарын байдлаар 40 тэрбум ам. долларт хүрсэн байна. Энэ нь 30 жилийн туршид сангийн хөрөнгө 54 мянга дахин өссөн гэсэн үг. 54 мянга шүү.

Аляскийн байнгын сан байгуулагдсанаас хойш таван жилийн дараа буюу 1982 оноос иргэддээ ашиг хуваарилж эхэлсэн бөгөөд анхны жилд иргэн бүртээ 1,000 ам.доллар хуваарилж байжээ. Жил бүр хөрөнгийн зах зээлийн үнэ ханш болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан ноогдох ашгийн хэмжээ өөр өөр байдаг ч дунджаар 600 ам.доллараас 1,500 ам долларын хооронд хэлбэлздэг байна. Дараах хүснэгтэд Аляскийн Байнгын сангаас нэг иргэнд ноогдох ашгийг жил бүрээр харуулав.

Он        Мөнгөн дүн

2007        $1,654.00

2006        $1,106.96

2005        $845.76

2004        $919.84

2003        $1,107.56

2002        $1,540.76

2001        $1,850.28

2000        $1,963.86

1999        $1,769.84

1998        $1,540.88

1997        $1,296.64

1996        $1,130.68

1995        $990.30

1994        $983.90

1993        $949.46

1992        $915.84

1991        $931.34

1990        $952.63

1989        $873.16

1988        $826.93

1987        $708.19

1986        $556.26

1985        $404.00

1984        $331.29

1983        $386.12

1982        $1,000.00

Эрдэс баялгийг олборлосноос орох ашгийг иргэддээ бэлэн мөнгө тараах хэлбэрээр шууд хуваан өгөхийн оронд ийн хуримтлуулж ашигтай хөрөнгө оруулалт хийн эргэлдүүлээд зөвхөн ашгийг иргэддээ хуваарилах нь боломжийн шалгарсан арга байж болох бөгөөд ашигт малтмалын үнэ буурах эсвэл нөөц барагдаж дуусах үед сангийн үндсэн хөрөнгө улам өсч арвижиж үлдсэнээр зөвхөн өнөө үед амьдарч байгаа бидэнд төдийгүй хойч ирээдүйд маань ч ашгаа өгсөөр байх болно.

Харин манай нөхцөл ийм байна

Гэтэл манай улсад байдал дээрхээс өөр байна. Бусад улсад дан ганц хишиг хүртээх тухай хууль гэж байдаггүй, харин эрдсийн сан байгуулаад үүндээ улсын эдийн засгийг хөгжүүлэх, тогтвортой байлгах, ард иргэддээ хувь хүртээх зэрэг цогц асуудлыг шийдсэн хууль гаргадаг байна. Гэтэл манай улс 2006 онд зарим төрлийн ашигт малтмалын үнийн өсөлтийн татвараас Монгол Улсыг хөгжүүлэх санг байгуулсан бөгөөд өнөөдөр энэ сангийн үйл ажиллагааг зохицуулах тусгайлсан хууль байхгүй бөгөөд нилээд хэдэн төрлийн сангуудад зориулж 2006 оны 6-р сард баталсан сангийн хуулиар зохицуулагдах гэнэ.

Түүнчлэн ард түмэнд хишиг хүртээх сан хөгжлийн сангаас тусдаа байх эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв тийм бол ашигт малтмалын салбараас улсад орох орлогыг тараан цацаж, нэгдсэн хяналтгүй болгон үрэн таран хийгээд дуусна гэсэн үг.

УИХ-ын эрхэм гишүүний мэдэгдсэнээр хишиг хүртээх сан зөвхөн стратегийн орд газруудын нөөц ашигласны төлбөрийн зарим хэсгээс бүрдэх гэнэ. Тийм бол бусад олон орд газраас орох орлого улсын төсөвт орж жилээс жилд томрон данхайж байгаа засгийн газрын зардал нэрээр үр ашиггүй зарцуулагдаж үгүй болох нь ойлгомжтой.

Цаашлаад нэг жилд иргэн бүрт ноогдох 50,000 төгрөг гэх мэт үндэслэл муутай элэг хөшим тоо ярьж ядарсан иргэдийнхээ сэтгэл мэдрэхүйгээр тоглоод хэрэггүй л баймаарсан.

Нэг хүнд 50,000 төгрөг олигтой их мөнгө биш боловч 2,6 сая иргэдээр тооцоолоод үзэхэд 130 тэрбум буюу улсын жилийн төсвийн аравны нэгтэй дүйцэхүйц мөнгө. Үнэнийг хэлэхэд тэр мөнгө өнөөдөр бүү хэл ойрдоо ч алга. Стратегийн орд газруудын гэрээ байтугай хууль эрхийн орчин нь ч бүрэлдээгүй байна. 2006 онд УИХ-ын нэр бүхий гишүүдийн лоббигоор батлагдаж дараа нь засвар орж зарим заалт нь үгүй болсон ашигт малтмалын хууль олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад одоо үндсэн хуулийн цэцээр хэлэлцэгдэж, хүчин төгөлдөр эсэх нь маргаантай байна. Ашигт малтмалын хуулийг гуйвуулсан эрх баригчдын балгаар стратегийн орд газруудыг эргэлтэд оруулах асуудал ихэд удааширч байхад хувь хүртээнэ хэмээн ард түмнээ хуурах нь арай эрт биш үү.

Ус үзээгүй байж гутлаа тайлан, мөнгө тараана хэмээн шоудахаасаа өмнө тэр мөнгийг нь бүрдүүлэх үндэс болсон ашигт малтмалын хуулиа улс ард түмний эрх ашигт нийцүүлэн батлаад дараа нь стратегийн орд газруудын гэрээг Монгол улсад ашигтай хувилбараар байгуулах нь сонгуульд ялах эхний алхам гэдгийг эрх баригч намуудад иргэд нийтээрээ сануулцгаая.

Ард түмнийхээ амьдралыг уруу дорой байлгаж, энэ байдлыг улс төрдөө байнга ашиглаж байдаг, сонгогдохын тулд юу ч амлахаасаа буцдаггүй тэдний мөнгөний амлалтад дахин хууртахын оронд ашигт малтмалын хуулийг хэрхэн батлаж, орд газруудын гэрээг хэрхэн байгуулахыг нь анхааралтай ажиглацгаая.

Түүнчлэн монголчууд бид болон бидний үр хойч эрдэс баялгийнхаа үр шимийг үеийн үр хүртэж явахын баталгаа нь өнөөдөр олох орлогыг шууд бэлэн мөнгө хэлбэрээр хувааж авах явдал биш гэдгийг уншигч та эрхбиш тунгаана биз.

Бусад орнуудын туршлагаас харахад бид уул уурхайгаас олох орлогыг зөв зүйтэй ашиглахын тулд дөрвөн зүйлийг анхаарах ёстой болов уу:

1. Уул уурхайгаас хараат бус эдийн засгийн салбаруудыг дэмжих хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцийг байгуулах,

2. Хүн амын эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийж баялгийг бүтээх чадвартай иргэдтэй болох,

3. Улсын эдийн засгийг хэт мөнгөжих өвчнөөс хамгаалах, ашигт малтмалын үнэ унах үеийн нэрвэгдэлээс улсын эдийн засгийг хамгаалах зорилгоор нөөц сан байгуулах,

4. Ашигт малтмалын салбараас орох орлогыг эхний ээлжинд хөрөнгийн зах зээлд эргэлдүүлэн арвижуулж гарах ашгаас нь ард иргэдээ хувь хүртээх явдал юм.